Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна


8 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 5. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй, шар хулгана өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Хурьцахуй 
Суудал:
Ус

Өдрийн наран 5 цаг 38 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Таны хийж байгаа ажил бүгд хэцүүхэн бүтэж байгаа юм шиг санагдана. Таны ажил бүтэж л байгаа бол та битгий шантраарай. Өнөө оройг хайрттайгаа нэгэн хэвийн бус, шинэлэг зугаа цэнгэлтэй өнгөрөө. Хайртыгаа өвөрмөц онцгой үйлдэл, зүйлсээр гайхшруулахаас бүү эмээ гэдгийг зөвлөе.


ҮХЭР (4/20-5/20)

Шинэ гэр бүл болох, эсвэл хосын холбоо үүсгэх, оршин суугаа газраа солих, барилга байгууламж ба засварын томоохон ажил эхлэх зэрэг үйл явдлууд болж болзошгүй. Од эрхэс танд их ачаалалтай ажиллахыг сануулж байна. Дээд зэргийн ашиг олохын тулд бүх төлөвлөгөөгөө бусдад бүү дэлгэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Шинэ танилаас болж хэрүүл гарч магадгүй. Муу хүнтэй тааралдана. Санамсаргүй учралаас зайлсхий. Нас тогтсон хүмүүс том болсон хүүхдүүдтэйгээ муудалцаж болзошгүй. Эрч хүчийг өөртөө татаж төсөл, төлөвлөгөөндөө чадалтай залуусыг татан оролцуулбал идэвхтэй үр ашигтай ажиллах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны хүрээлэлд буй болсон шинэ хүмүүстэй болгоомжтой харьц. Танаас бүхэлдээ хамаарагч хүмүүст бүү итгэ. Энэ өдөр дэг журам, эмх цэгцтэй байдал дутагдана. Цагийг үр ашигтай ашиглахад хэцүү байж хий хоосон яриа, уулзалт нь зорьсон зүйлдээ хүрэхэд анхаарлыг тань сарниулах болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Зөрчилтэй хоёрдмол байдалтай өдөр. Сэтгэл санаа, ажил үйлс сайн муу хоёр тал руу эрс хэлбэлзэнэ. Муу хүмүүсийг туйлын ихээр жигшин зэвүүцэн яаруу сандруу шийдвэр, гэнэтийн алхам бүү хий. Шинжлэх ухааны ажил, үр ашигтай саналаас урамшуулал авна. Үнэтэй зүйл бүү худалдан ав. Өөрийн мөнгө, эд хөрөнгийн сэжиг бүхий хувь хүмүүс, байгууллагад бүү даатга.


ОХИН (8/23-9/22)

Эсрэг тэсрэг байдалтай өдөр. Гэнэтийн өөрчлөлт, адал явдал, аяллаар дүүрэн байна. Шинэ гэрээ хэлэлцээр хийх, төрийн байгууллагад хандах зэрэгт сайн өдөр. Томилолтоор гадагш явах нь таны төсөвт их нөлөөтэй. Ойр дотныхоо хүнтэй сөргөлдөнө. Гэнэтийн зардал гарч хүүхдүүдтэйгээ хамтарч шийднэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хоёрдмол, зөрчилтэй өдөр. Нэг талаас та эрч хүчээр дүүрэн ажлаа хийж, санасан бодсоноо гүйцээх гэсэн зүтгэлтэй байна. Гэвч орчны эсэргүүцлийг мэдэрч, санаснаа гүйцэтгэхэд нөөц бололцоо хүрэлцэхгүй байгааг ойлгох талтай. Аливааг хийхээр шийдсэн л бол санасандаа хүрэхийн тулд зориг төгөлдөр байгаарай. Холын хараагаа харж байвал бүү бууж өг.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ бүрэн дайчлах шинэ уулзалт, хайрын харьцаанд бүрэн татагдан орох болно. Эрүүл мэнддээ санаа зовох шаардлагагүй байна. Идэвхитэй хөдөлгөөнтэй байж, өвчин эмгэг бага тооч. Тэгвэл өвчин туссан ч түргэн илааршина.


НУМ (11/22-12/21)

Энэ өдрийн хандлага өөрийн нөлөөллийн хүрээгээ өргөсгөх, үйл ажиллагаагаа өөр илүү өндөрт явуулах боломжийг олгоно. Хөгжлийн шинэ түвшинд гарахын өмнө өөрийн хүрээлэл дотроо дээгүүр байр суурьтай нэгэн болох ёстой. Таны санаа бодлууд амьдралд биелэх боломжтой, уурлаж маргалдах хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Сөрөг хандлагуудтай өдөр болно. Албан хаагчид удирдлагатайгаа муудалцаж ажлаа солих тухай бодож магадгүй. Өөртөө итгэх итгэл бол амжилтын гол түлхүүрүүдийн нэг юм. Иймээс сэтгэлээр бүү уна, зарим хүмүүсийн эргэлзээг бүү сонс.


ХУМХ (1/20-2/18)

Та амлалтандаа хааяа хүрдэггүй тул дайснууд, өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Урлаг соёлын хүмүүс уран бүтээлийн үйл ажиллагаанаасаа таашаал авна. Түншүүдтэйгээ тохиролцож чадвал багагүй амжилтад хүрч чадна. Гэхдээ багахан амжилтандаа бүү бардамна.


ЗАГАС (2/19-3/20)

Хуучинсаг үзэлтэй хүмүүсд үйл явдлын эрчимтэй хурд, шинэ технологи, амьдралын шинэ хэв маягийг гүйцэтгэхэд хүндрэлтэй байна. Өөрийгөө ямар нэг хүрээнд бүү батлаж хязгаарла. Төрөлхийн сониуч зангаа гаргаж бай. Амьдралын шинэ нөхцөл байдалд өөрийгөө нээж амьдрах чадвараа батлан харуул.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү