Мэргэжилтнүүд үд хүртэл унтаж, орой болтол унтдаггүй хүмүүс сэтгэл гутралтай байх эрсдэл илүү өндөр байдгийг тогтоогоод байгаа. Гэхдээ энэ нь ялангуяа 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст илүү ажиглагддаг байна.
Эндокрин Сосайти хэмээх анагаахын олон улсын байгууллага жил бүр зохион байгуулдаг хурлын үеэрээ судалгаагаа мэдээлжээ. Тэд Чикаго ба Тайландын чихрийн шижинтэй 476 хүмүүсийн араншин, нойрны чанар, унтдаг цагт анализ хийсэн байна.
Хоёр улсын хүмүүсээс орой юм хийдэг хүмүүст сэтгэл гутралын шинж тэмдэг илүү илэрч байгаа нь харагдсан байна.
Ахлах судлаач, Тайландын профессор Сиримон Рейтракулын хэлсэнээр сэтгэл гутрал чихрин шижинтэй өвчтнүүдэд илүү элбэг тохиолддог. Эмчлэгдээгүй сэтгэл гутрал нь чихрийн шижинг эмчлэхэд илүү хэцүү болгодог гэжээ. Гэхдээ түүний дурдсанаар сэтгэл гутрал, нойр хоёр тодорхой хэмжээгээр л холбоотой. Ямартай ч тэд хоногийн хэмнэл чихрийн шижинтэй хүмүүсийн сэтгэл зүй холбоотой гэдгийг тогтоосон гэв.