“Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

“Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо


8 жил

Нийслэлийн Амгалан амаржих газраас иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ удаа Дүнжингарав худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгч, иргэдэд зориулан  өвчнөөс  урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, эх, эмэгтэйчүүд, нярайн асаргаа сувилгааны талаар сургалт явуулж,  сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлсэн юм.

Тус амаржих газрын 30 сувилагч, эх баригч нар “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор “Сувилагчийн нэг өдөр”  нээлтэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж буй юм.

Тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд 400 орчим гарын авлага тарааж, зөөврийн монитор аппарат ашиглан жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний цохилт сонсгох, боломжийг олгохын зэрэгцээ эмчийн үзлэг, зөвөлгөөг үнэ төлбөргүй өгчээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү