Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд М.П.Радченко Дорнод аймагт ажлын айлчлал хийлээ

Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир, спортын сайд М.П.Радченко Дорнод аймагт ажлын айлчлал хийлээ


8 жил

Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын хооронд биеийн тамир  спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир спортын яамны сайд М.П.Радченко, Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир, спортын яамны спорт, нийтийг хамарсан тэмцээн зохион байгуулах хэлтсийн дарга Середкин Андрей Константинович тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Дорнод аймагт айлчиллаа.



Тус айлчлалын үеэр Монгол улсын Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар, Оросын Холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир, спортын яамны төлөөлөгчдийн хооронд биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зураг үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Биеийн тамирч спортын газрын дарга Б.Чимэддорж, Өвөрбайгалийн хязгаарын Биеийн тамир спортын яамны сайд М.П.Радченко нар оролцлоо.

Санамж бичигт хоёр улсад зохион байгуулагдаж буй олон улсын чанартай тэмцээнд хоёр орны тамирчдыг оролцуулах, Монголын дасгалжуулагч багш, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг ОХУ-ын багш нараар хийлгэх боломж болон хоёр орны нутаг дэвсгэр дээр аливаа биеийн тамир, спортын арга хэмжээг хамтран зохион байгуулах асуудлыг хамтран судлан зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү