Өвөрмөц сэтгэлгээ бүхий уран зөгнөлт уран бүтээлүүдээрээ нийтэд танигдсан Лайм Петерс гэгч Австрали гаралтай америкийн зураачийн “Adobe Photoshop”-оор дагнан бүтээсэн гайхамшигт дижитал зургуудаас та бүхэнд толилуулъя. Тэрээр видео тоглоом, ном товхимол, хувцас загвар гээд салбар салбарын бизнест өөрийн ур чадварыг сорин яваа “Дижитал арт”-ыг хөгжүүлэгч гэдгээрээ олон танил болсон нэгэн юм.
