Канадын Модпүүлс компани контейнер ашиглан усан сан хийжээ. 2.4 x 6 метрийн хэмжээтэй усан сан -10 градусын хэмд усыг хамгийн ихдээ 30 хэм болтол нь халаах чадалтай. Тиймээс өвлийн цагт ч хэрэглэгдэх боломжтой.
Модпүүлс компани усан сангийн бүтцийг бүхлээр нь усан сангаас халуун банн болдог байдлаар хийжээ. Усан сангийн температур, гэрэлтүүлэг гээд бүх тохируулгыг утсаасаа хялбархан хянаж болно гэжээ. Бүтээгдэхүүний үнэ 26.900 доллараар эхлэж байгаа аж.