Хүүхэддээ "Миний хэлснийг л хий" гэж тулгах хэрэггүй

Хүүхэддээ "Миний хэлснийг л хий" гэж тулгах хэрэггүй


8 жил

Эцэг, эхчүүдийн наана цаанахыг бодолгүй хэлдэг үгс үр хүүхдэд нь “өргөс” ч болж магадгүй. Ээж, аавуудын хувьд “Ингэж хэллээ гээд юуны буруу байна” гэж өөрсдийгөө өмөөрч болох ч, хүүхдийн хувьд энэ нь үл тоомсорлогдох, дарамт үзүүлж, хүсэл эрмэлзлэлийг нь мохоодог. 

Миний хүүхэд юм чинь гээд хэнэггүй харьцвал асуудал үүснэ. Хүүхэд ч гэсэн нэг хувь хүн юм. Тиймээс өнөөдрөөс эхлээд дараах үгсийг хүүхэддээ битгий хэлээрэй. Тэгж чадвал үр хүүхэд чинь сэтгэлээ нээж эцэг, эхдээ илүү ойртох болно.


Өөрөөрөө бахархах сэтгэлийг нь үгүй хийдэг үгс

1. Ийм байж чи өөрийгөө эрэгтэй (эмэгтэй) гэх үү?
2. Чам шиг хүүхэд үү…
3. Ёстой хэнд ч хэрэггүй золиг …
4. Чи одоо хэдэн настай хүүхэд вэ


Өөртөө итгэх итгэлийг нь сэвтээдэг үгс

5. Чамд хэлээд ч нэмэргүй.
6. Тэнэгээ, ийм ч юм мэдэхгүй юу.
7. Чи хийсэн ч чадахгүй.
8. Чи хэнийгээ дууриагаад ийм болчихдог байна аа.


Биеэ даах чадварыг үгүй хийдэг үгс

9. Миний хэлснийг л хий.
10. Миний хэлсэн зөв, чи юугаа мэддэг юм.
11. Наад хувцас чинь чамд зохихгүй.
12. Хоол голвол дахиж хоол өгөхгүй гэж мэдээрэй.


Дарамт болдог үгс

13. Хэзээ ч алдаж болохгүй
14. Ээжид нь (аавд нь) чамаас өөр хүн байхгүй
15. Чиний төлөө л ингэж байна
16. Чи манай гэрийн түшиг тулгуур шүү


Сэтгэлийг нь түгшээдэг үгс

17. Энд орхичихоод явчихна шүү.
18. Үгэнд орохгүй юм бол алга болоод өг
19. Ийм хүүхэдтэй байснаас байгаагүй нь дээр.
20. Чамайг яая даа. Чамтай нэгийгээ үзнэ дээ.


Бүтээлч чадварыг нь унтраадаг үгс

21. Энийг том болоод аяндаа ойлгоно.
22. Одоо завгүй байна. Битгий юм асуу.
23. Хэрэггүй юм хийгээд байлгүй, хичээлээ л хий.
24. Битгий тийм байж боломгүй юм яриад бай.


Урмыг нь хугалдаг үгс

25. Гэнэт хичээл хийгээд, чи чинь юу болчихоов.
26. Бүтэхгүй юманд битгий санаарх гэж хэлдэг биз дээ.
27. Хүүхэд юм байж аавын цээж гаргачихаад…
28. Хэсэг явж байгаад дундаас нь хаях гээ юу


Өөрийгөө муу гэж бодогдуулдаг үгс

29. Нөгөө хэн аль хэдийнээ дээд ангийнхаа хичээлийг үзчихсэн байна лээ.
30. Хажуу айлын хэнд аав, ээж нь юу ч авч өгөөгүй байхад л сайн сурдаг юм байна лээ.
31. Чи яахаараа дандаа бусдаасаа муу сурдаг юм бэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү