Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


8 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн нэгэн. Бархасвадь гараг. Хоёр хар мэнгэтэй, Гоё хүүхэн одтой хөх бич өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага
: Нэр өнгө
Суудал:
Гал

Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хүүхдүүдтэйгээ хэл амаа хялбар ололцож, баярын арга хэмжээнд дуртайяа оролцох болно. Гэвч мэргэжлийн ажил хэрэг олонхид нь ийм боломж олгохгүй. Анхаарал халамжаа улиг болголгүй илэрхийл. Мэргэн зөвлөгөө өгч, үлгэр жишээч, нэр хүнд бүхий бай.


ҮХЭР (4/20-5/20)

Та бүтээлч идэвх гаргавал энэ өдөр бүх зүйл бүтэмжтэй байх болно. Өнөөдөр үйл явдлыг хүлээн авах хурц мэдрэмж, гүйлгээ ухаан, овжин байдлаараа ялгарна. Ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас ч гарах гарц олно. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Гадаад түншүүдтэй бол. Гэхдээ түрэмгий саналаас татгалз. Түргэн баяжих амлалтаас зайлсхий.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Танихгүй шахам хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой бай. Олон гэр бүлд нас өндөр эцэг, эх, хамаатан садантай холбоотой асуудал үүсч, хүч чадал зарцуулах болно. Ажил дээр хүндхэн үе тулгарах тул хамаг хүчээ дайчил. Олон хүний санхүүгийн байдал тогтворгүй байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Шинэ ирээдүйтэй ажил төлөөлөх, эхлэхэд таатай өдөр өнөө маргаашгүй эхлэх ёстой ажил дээр анхаарал, хувийн туршлагаа төвлөрүүлнэ. Төлөвлөх ямар нэг арга хэмжээ зохион байгуулах хөтөлбөр дэхь өөрийн үүргээ тодорхойлох зэргээс баяр баясгалан авах болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Сэтгэлдээ таарсан эд зүйлс худалдан авна. Олон зүйлс худалдан авах хэрэггүй. Хэдийгээр хямдрал нь ашигтай мэт санагдавч, чанар муутай бараа байж болзошгүй. Санхүүгийн болон сэтгэл санааны байдал өөдрөг байгаа тул дотныхондоо ямар бэлэг өгөх тухай бодож эхэлнэ. Бэлэг авах мөнгөнийхөө хэмжээг тодорхойл. Мөн юу авахаа ч сайтар тунгаа.


ОХИН (8/23-9/22)

Таагүй мэдээллийн асуудлаас болж ажил саатна. Таны төлөвлөгөөг өөрчлөх зорилгоор хэн нэгэн хорлохоор оролдоно. Арилжаа, наймаа танд зохихгүй. Бүтэлгүйтэл хүлээж байгаа тул зорилго, төлөвлөгөө, карьерээ бүү соль. Мэргэжлээ дээшлүүл, боловсролдоо анхаар.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр их хөдөлмөрлөхөд тохиромжгүй өдөр. Суралцагчид олон удаа завсарлага авах хэрэгтэй. Санаандгүй хэлсэн үгээрээ түншийнхээ уур уцаарыг ихээр хүргэж болзошгүй. Удирдах эрхийг гартаа аваад ч та асуудлыг шийдэж чадахгүй. Бүх ажил хэргээсээ холдож, хайртайгаа амар. Магтаалын үг, анхаарал халамж зэрэг нь амрах төгс уур амьсгал бүрдүүлнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны туршлага өөдрөг санаа бусад хүмүүсийн зөвлөгөө авахад түлхэц болно. Тайван байж бусдын санааг ойлгох нь ташаа үр дүн өгнө. Та өөрийн хүч чадал, авьяас чадварт итгэж эхэлбэл тухгуй байдал, сэтгэл санааны муу байдлаа үлдэн хөөж чадна. Та бүгдийг эрч хүчтэй хийж чадвал та бусдын магтаал, урамшууллыг хүртэж чадна.


НУМ (11/22-12/21)

Өөрийн зөн билэг, нөхцөл байдлаа судалж, гаргасан дүгнэлтэндээ үндэслэн замд таарах бэрхшээлийг даван туулснаар амжилтанд хүрнэ. Хайр дурлал, романтик уулзалтанд тааламжтай. Таны золбоолог хөөрүү байдал хуучин түнштэйгээ харьцах харьцаагаа ирээдүйтэй өөрчлөлтөд хүргэнэ.


МАТАР (12/22-1/19)

Алс газар явна. Олон шинэ сонирхолтой зүйлтэй учирч, шинэ танилтай болно. Баяр бахдал дүүрэн байна. Ажил хэргээ цагт нь дуусга. Аар саар зүйлд цагаа бүү үр. Эс бөгөөс хамгийн чухал зүйлээ орхигдуулж болно. Та ирээдүй амьдралынхаа тухай бодох хэрэгтэй. Боломжийг ажиглаж сонирхолынхоо хүрээгээ тэлж шинэчил.


ХУМХ (1/20-2/18)

Гарч ирсэн бололцоог ашиглан нийгмийн байдлаа бэхжүүлэх гэсэн эрмэзлэлээсээ болж та дотны хүмүүсийнхээ итгэлийг алдаж болзошгүй. Ойр дотны хүмүүстэй эрс ширүүн харьцаж, дарангуйлагчийн зан авир гаргахаасаа татгалз. Ийм байдал харьцааг бэхжүүлэх нь юу л бол. Ажил, гэр бүл, хайр сэтгэл, сонирхож оролддог зүйлээ зохицуулахыг хичээ.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдрийн үйл явдлууд таны уран бүтээл ч нөөц бололцоог нээж магадгүй. Олонхи нь бие даан шийдвэр гаргах, бусдаас үл хамааран чөлөөтэй сэтгэх чадвартай байна. Бусдаас хамааралгүй сэтгэх боломжоо ашигла. Хий хоосон үзэгдэл, сайн сайханд бүү хуурт.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү