Испани улсын Ерөнхий сайд шүүхэд гэрчээр дуудагджээ

Испани улсын Ерөнхий сайд шүүхэд гэрчээр дуудагджээ


8 жил

Испани улсын Ард түмний намтай холбоотой авлигын хэрэгт тус улсын Ерөнхий сайд Мариано Рихой-г гэрчээр оролцуулахаар болсон байна. Ийнхүү түүнийг оролцуулах шийдвэрийг шүүх гаргажээ. Учир нь, Испани улсын хуулиар тухайн хүн нь ерөнхий сайд эсэхээс үл хамааран, шаардлагатай гэж үзвэл шүүх ажиллагаанд хэнийг ч гэрчээр оролцуулж, мэдүүлэг авч болдог аж.

“Гуртэл” гэмээн нэрлэгдсэн хэрэг нь Испани улсад гарч буй хамгийн том авлигын хэрэг бөгөөд мөрдөн байцаалтаар Испаний Ард түмний нам 18 жилийн турш давхар данс хөтөлж байсан нь тогтоогджээ. Тухайлбал, тус нам 1990-2008 оны хугацаанд албан бүртгэлтэйгээс гадна хэд хэдэн зарлагын бүртгэлийн данстай байсан байна.

Уг хэрэгт Ард түмний намын нягтлан бодогч Луис Барсенас буруутгагдаж байгаа бөгөөд тэрээр өмнө нь 2013 онд хэрэгт холбогдон баривчлагдаад 2015 онд батлан даалтаар гарсан нэгэн юм. Барсенас өгсөн мэдүүлэгтээ намын удирдлага хоёр данс хөтөлдөг байсныг нь мэдэж байсан, тэр данснаас шагнал урамшуулал авдаг байсан тухайгаа дурджээ. Уг асуудалтай холбогдуулан тус улсын сөрөг хүчний нам ерөнхий сайдыг огцрохыг шаардсан бөгөөд түүнийг дэмжсэн олон нийтийн жагсаал цуглаан одоо болж байгаа ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү