Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг

Софи Лоренд таагүй дурсамж үлдээсэн гэрэл зураг


8 жил

Италийн жүжигчин, 82 настай Софи Лорен залуу үеийн нэгэн зурган дээрээ хажуу дахь хүнийхээ энгэр цээж рүү "эмээсэн" байдлаар харсан байдалтайгаар гарсан байдаг. Зургийг жүжигчин Жейн Мэнсфилдтэй 1957 онд Беверли Хиллсийн нэгэн үдэшлэг дээр сууж байхад нь авсан гэх бөгөөд энэ нь Холливудийн түүхэн дэх хамгийн алдартай гэрэл зургуудын нэг болсон аж.

Сүүлд тэрээр, "Тухайн үед Жейний даашинз доторх бүх зүйл дэлбэрэх вий гэж эмээж байсан" хэмээн "Entertainment Weekly"-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрхүү үдэшлэгээс хойш бараг 60 жилийн дараа тэрээр өөрийнх нь харц ямар учиртай байсныг ийнхүү тайлбарласан нь энэ юм. Холливуудын алдарт кино  студи болох "Paramount" тухайн үед энэхүү үдэшлэгийг алдартнуудын тавцанд дөнгөж хөл тавиад байсан Лореныг нийтэд танилцуулах зорилгоор зохион байгуулж байжээ.

Үдэшлэгт хамгийн сүүлд ирсэн хүн нь Жейн Мэнсфилд байсан аж. Лорен энэ талаар "Тэр яг манай ширээ рүү ирсэн. Хүн болгон л өөрийг нь харж байгааг тэр мэдэж байлаа. Тэр суусан. Тэр бараг л ..., зургийг хар л даа. Миний нүд хаана туссан байна. Би түүний хөх рүү харж байсан, яагаад гэхээр хөх нь миний таваг руу унаад ирэх вий л гэж эмээж байлаа. Миний нүднээс эмээж болгоомжилсон байгааг харж болно. Даашинз доторх бүх зүйл нь дэлбэрчих вий л гэж айж байсан" хэмээн ярьжээ. Мөн тэрээр таагүй дурсамж авчирдаг уг зургийг харах дургүй гэдгээ ч нуугаагүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү