Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг эмчилж байна

Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг эмчилж байна


8 жил
Хүний чихний хэнгрэгийн хальс гэмтэж цоорсноос хүмүүс дүлий, сонсгол муу болдог. Эмч нар цоорсон хальсыг тухайн хүний арьсаар эсвэл синтетик, нийлэг материалаар орлуулж нөхдөг. Тэгвэл Австралийн баруун эрэгт орших Перт хотын чих хамар хоолойны эмчилгээний чиглэлээр судалгаа явуулдаг Иститутын эрдэмтэд нэгэн сонирхолтой тушилт хийсэн байна. Эрдэмтдийн багийн ахлагч Маркус Атлесийн ярьж байагаагаар тэд хүр хорхойн шүлс буюу торгыг хэнгэрэгний хальсыг нөхөхөд ашиглаж байна.

Учир нь торгыг торгоны хүр хорхой нэхдэг. Торго нь өөрөө органик бодис. Хүр хорхойн нэхсэн торгоны мэмбраныг чихний цооросн хэнгэрэгний хайсан дээр суулгаж өгөхөд хүний хэнгэрэгний хальс  ургадаг байна. Торгоны мембран цоорсон хэнгэрэгний хальс халдвар авч өвчлөхөөс, дунд чих гэмтэхээс хамгаалдаг давуу талтай юм байна. Мөн хальсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг гээд хэд хэдэн  давуу талтай юм байна. Австралийн эрдэмтэд 10 жилийн судалгааны үр дүнд гайхамшигтай дэвшилд хүрсэн.

Одоо тэд хүний хэнгэрэгний хальсан дээр торгны мембран суулгах туршилтын мэс засал хийхээр зэхэж байна. Туршилт амжилттай болбол манай гариг дээр амьдарч байгаа мянга мянган хүмүүс чихний хэнгэрэгний хальсаа нөхүүлж, сонсголтой болох нь ээ. Сонирхуулахад бидний өмсөж зүүдэг дээлний торгыг хүр хорхой ээрдэг. Хүмүүс торгоны утсыг нэхмэл эдлэлийн утастай ээрч торгон утас гарган авдаг юм. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү