Филиппинд 196 тэрбум долларын бүтээн байгуулалт явагдана

Филиппинд 196 тэрбум долларын бүтээн байгуулалт явагдана

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Дутертегийн удирдлаган дор Филиппинд гурван жилийн хугацаатай, 3.6 триллион песо (196 тэрбум доллар) дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх гэж байна. Энэ тухай Филиппиний засгийн газар мэдээллээ. Дэд бүтцийн бүтээн байгуулалтанд тээвэр, усны нөөц, хоол хүнс, нийгэм, эрчим хүч, мэдээлэл харилцааны технологи гээд нийгмийн олон салбар багтсан байв. Ингэснээр Филиппинд жилд нэг сая хүн ажлын байртай болно.

Бүтээн байгуулалтын энэ үеийг тэд алтан үе гэж нэрлэжээ. Пасай хотод болсон “Дутертеномикс” форумын үеэрх илтгэлдээ бүтээн байгуулалтын тухай танилцуулжээ.

©PNU

Нийт шаардлагатай хөрөнгө оруулалтыг Үндэсний Эдийн Засаг, Хөгжлийн Удирдлагын зөвлөлд тайлагнахаар төлөвлөж байгаа гэжээ.

Зөвлөлийн даргаар Родриго Дутертэ ажилладаг.

2018 онд гэхэд эхний төсөлд 1.3 триллион песо, 1.18 триллионыг 2019 онд, 1.29 триллионыг 2020 онд зарцуулахаар товлоод байгаа аж.  

Ерөнхийлөгч Родриго Дутертегийн яамууд “Дутертеномикс” нэртэй эдийн засгийн аянг эхлүүлээд байгаа. Тэд Филиппиний дэд бүтцийг хөгжүүлж, Дутертегийн имижийг өөрчлөх зорилготой. Аяны хөтөлбөр татвар, дэд бүтэц, нийгмийн реформ, ядуурлыг багасгах, дунд ангийн орлогогыг ихэсгэх, урлаг, технологийн салбаруудыг онилжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү