Оюутан залуусын хувьд сургуулиа төгсөж, ажил амьдралтайгаа залгах үе бол хамгийн чухал үе. Ялангуяа өнөөдрийн манай нийгэмд бол бүүр хэцүү. Төрийн алба бол бараг л боломжгүй байдаг. Харин хувийн компаниуд нь ажилласан жил шаардаад явчихна.
Гэхдээ боломж огт байхгүй гэсэн үг биш. Та бүхэнд мэргэжлийн дагуух ажилаа хэрхэн хайх талаар дараах зөвлөгөөг хүргье.
Нэгдүгээрт: Оюутан байхдаа залуучүүд маань хүсэл мөрөөдөлдөө амьдардаг. Гэтэл төгсөөд амьдрал дээр гарахад огт тийм биш байдаг нь залуучуудад хүнд тусдаг. Тийм учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Чи хүсч мөрөөддөг, хийхийг хүсдэг ажилдаа шууд орно гэж байхгүй. Тийм учраас өөрийнхөө чиглэлийн дагуу ажлыг гололгүй хийх хэрэгтэй. Чи өөрийнхөө салбарт ажиллаж байхдаа туршлагатай болохоос гадна тэндээсээ дараагийн алхамыг олж харахыг үгүйсгэхгүй.
Хоёрдугаарт: Ажилгүй байхаас айж өөрийн хүсээгүй ажлыг хийж болохгүй. Ингэснээр чи цагаа дэмий үрнэ. Төгсөөд ажил хайхдаа аль болох өөрийнхөө мэргэжлийн дагуу ажил хайх хэрэгтэй. Хүн дуртай, хийж чаддаг зүйлдээ л амжилт гаргана. Түүнээс биш хэдэн төгрөгний цалинд нь болж ажиллах юм бол чи ажлаасаа сэтгэл ханамжийг мэдэрхгүй шүү дээ.
Гуравдугаарт: Хөдөлмөрийн биржүүдэд бүртгүүлэх. Таны мэргэжилийн дагуух ажилд зуучилж өгч чадна.
Дөрөвдүгээрт: Biznetwork.mn сайтад CV гээ байршуулах. Энэхүү сайт нь Монголын томоохон ажил олгогч компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг нэгтгэж чадсан учир танд хайсан ажилаа хайхад тус дөхөм болно.
Тавдугаарт: Мэдээж зорилготой байх хэрэгтэй. Чи өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүрэхийн тулд анхны сонголтыг мөрөөдөлдөө ойртуулж хийгээрэй. Бас хэтэрхий яарах хэрэггүй. Чи зөв замаа алдалгүй явж байхад хүсэл мөрөөдөлдөө хүрэх болно.
Их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан зөвөлгөө
9 жил /2017-04-20 00:36:33 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
966
1 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
813
1 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2246
4 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1990
4 долоо хоног
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77304
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71965
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
1
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд