“Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг 2 хуваана


7 жил

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь “Хан-Хиллс” орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон 2 хувааж 2017 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 утсанд хүлээн авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү