Гурван сартай Харвей Кенион-Кейрнс хүү Англиас Орландо руу аав ээж, өвөө эмээгийн хамт аялах төлөвлөгөөтэй байлаа. Ингээд түүний өвөө Паул Кенион хүүгийнхээ өмнөөс Америкийн визний анкетыг бөглөжээ.
Хүүгийн өвөө “Та террорист үйл ажиллагаа, тагнуул, хорлон сүйтгэл, аллагад оролцож байсан эсвэл оролцохоор төлөвлөж байгаа юу?” гэсэн асуултад санамсаргүй тийм гэсэн хариултыг дугуйлчихсан байв.
Ингээд Англи дахь Америкийн элчин гурван сартай Харвейг террористоор сэжиглэн, байрандаа байцаахаар дуудсан байна.
Хүүгийн өвөө нь охин, ачийн хамтаар 10 цагийн зайтай хотоос Лондон дахь Америкийн элчинд очжээ. Энэ үед л тэр 3 сартай хүүхдэд яагаад виз өгөхөөс татгалзсаныг ойлгосон гэжээ.
“Тэд жинхэнээсээ алдаа гаргасан бас гурван сартай хүүхэд хэнд ч аюулгүйг ойлгохгүй байгаад би үнэмшиж чадахгүй байлаа,” гэж TheGuardian-д тэр тайлбарлажээ. Кенионы гэр бүл 3 хоногийн дараа Орланда руу нислэгтэй байв.
“Хүү маань ярилцлагандаа маш сайн орсон. Ганц ч уйлаагүй...Мэдээж тэр маань хэзээ ч аллага эсвэл тагнуулд оролцож байгаагүй,” гэжээ.
Байцаалтын дараа 3 сартай хүүхэд террорист байх боломжгүйг ойлгосон бололтой виз олгохыг зөвшөөрчээ. Гэхдээ визний хариу хоцорч ирсэн тул Харвейгийн гэр бүл нислэгийн билетээ ахин захиалж, 3.000 фунт (9 орчим сая төгрөг) төлөх шаардлагатай болсон гэжээ.