Studio Rotor нисэх онгоцны буудал, зорчигчдын тусгай хэрэгцээг хангасан тэргэнцэрийн дизайныг гаргажээ. Тэдний тэргэнцэрийн онцлог бол дотроо хэд хэдэн зорчигчдыг тээвэрлэх лоббитой. Ротор студи тэргэнцэрийн аюулгүй байдлыг бодож жолооч орчноо сайн хардаг болгохын тулд өндөр суудалтай хийжээ.
Түүнчлэн тэргэнцэр гадна байгаа хүмүүс, саадуудыг шинжилдэг сенсортой хийгдсэн байна. Хэрэв мөргөлдөөн болох гэж байгааг сенсор мэдэрвэл автоматаар хурдаа багасгана.
Тэргэнцэр хамгийн ихдээ 7 хүнийг багтаах боломжтой. Зорчигч бүрийг багтаах хангалттай зайтай. Анхны тээврүүдийг Брюссель ба Лондонгийн Хитроу онгоцны буудлуудад туршиж, эерэг сэтгэгдэл аваад байгаа гэжээ.