Туркийн залуу үеийхэнд Туркийн урлагийг сурталчлах зорилготой барилгын загварыг архитектор Кенго Кума гаргажээ. Кенго Кума бол Токио 2020 Олимпын шинэ цэнгэлдэхийн загварыг гаргасан архитектор.
Кенго Кумагийн архитектурын фирм шинэ урлагийн музейн дизайнаа саяхан дэлгэсэн. Одунпацари нэртэй музей хувийн эзэмшлийн талбайд баригдана. Барилгыг захиалсан үйлчлүүлэгч өөрийн эзэмшлийн Туркийн модерн урлагийн цуглуулгаа толилуулах аж.
Барилгын схем янз бүрийн хэмжээтэй, угсармал хайрцгуудаас бүрджээ. Музейд хэмжээний урлагийн бүтээл, инсталляц тавигдах боломжтой. Хайрцагнууд жижгэрэх тусам үзэсгэлэн болон тавигдах обьектын хэмжээ багасах ёстой болно.