Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


8 жил

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 21. Сумьяа гараг. Гар одтой, гурван хөх мэнгэтэй, хөх нохой өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага
: Сансар
Суудал:
Мод

Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Томилолтоор арилжаа наймаанд явбал амжмилттай болж ашиг олно гэдэгт бүү эргэлз. Ашигтай ажиллаж улмаар орон байрныхаа нөхцлийг сайжруулах сайхан боломж олдоно. Хэрвээ та өнгөрсөн гомдлоо мартаж чадвал өөрт тулгарсан асуудлуудаа үр бүтээлчээр шийдэх боломж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Биеийн төдийгүй, оюун ухааны бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла. Үр дүнд нь та олон нийтэд илт хүндлэгдэх болно. Хэрвээ та мэдэмхийрч их зан гаргахгүй бол танд хүндлэл ирэх болно. Бичиг баримтаа цэгцэл. Худалдан автахаас зайлсхий. Түүнээс гадна далд саад нь амьдралыг хүндрүүлж болзошгүй. Бүрхэг зөн билэг нь үнэн байх болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр таны хувьд илт уулан дээр байгаа мэт санагдана. Сонирхолтой боловч ийм хүчтэй тэмүүллийг тогтоон барихад хэцүү. Хайр дурлалд бүх зүйл тайван тогтвортой бус байдаг гэдэгтэй эвлэр. Танд нууц ба таатай хайрын харилцаануудад үүсэх ч удаан үргэлжлэхгүй. Таны гэр бүлд хардалт, хөндийрөлт бий болж болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Идэвхтэй өдөр. Амьдралын сонирхлоо алдаж болзошгүй. Та хоёрын харилцаа хөндий хоосон мэт баалаа ч бурханы авралд багтаж харилцаагаа сэргээх болно. Гэр бүлд шалтгаангүй таагүй харилцаа үүсэж, муу хүмүүсээс болж хагарал гарах магадлалтай. Гэсэн ч энэ нь хэдхэн өдөр үргэлжилнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр гэнэт хэрүүл маргаан гаргаж магадгүй учраас та хэн нэгнээс болгоомжил. Уулзалт төлөвлөх, гэрээ хийх, цахилгаан шуудангаар мэдээлэл солилцоход сайн. Санхүүгийн ямар нэгэн нууцыг санаандгүй илрүүлнэ. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Найзуудынхаа үгэнд орж, шинэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад та алдахгүй.


ОХИН (8/23-9/22)

Сахилга бат итгэл найдвар танд маш чухал шүү. Шинэ удирдагч хамтрагч гарч ирэх магадлалтай. Од гараг завгүй байгаа хүнд тусалж санхүүгийн ээдрээтэй асуудлыг шийднэ. Та ивээн тэтгэгчтэй болно. Зарим нь амжилтад хүрэхийн тулд заавал тусламж эрдэг. Ингэх хэрэггүй. Танд хүч чадал бүх зүйл байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Орлогын эх үүсвэр бүхэлдээ өөрчлөгдөхгүй. Та сонирхолтой янз бүрийн хүмүүстэй танилцаж, хэрэгтэй холбоо тогтоо. Энэ холбоог сайжруулж мэдээлэл ашиглаж чадсанаас санхүүгийн ашиг олно. Зорилгодоо хүрэхэд итгэлтэй бай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Жинхэнэ аргаа барсан байдалд байна. Заримынх нь өөрийгөө үнэлэх чадвар хамгийн муу байна. Өнгөрсөн өдрүүдийн сайн гүйцэтгэсэн ажлаас санаандгүй хэлсэн хурц ухаантай үгс гэх мэт жижиг амжилтуудаа дурс, бод өөрийгөө магтаж бай. Өөртөө тааламжтай зүйл хий.


НУМ (11/22-12/21)

Сайхан мэдээ юм уу ашигтай санал хүлээж авснаар та их хэмжээний олз ашигтай байна. Хүүхнүүд нөхрөөсөө юм уу дотно хүнээсээ бэлэг авна. Гариг эрхсийн ивээлээр өнөөдөр танд гэнэтийн аз дайрах юм уу хайр дурлалынхаа асуудлыг зохицуулах сайхан боломж гарна. Боломжийг бүү алд, санаачлагыг гартаа ав.


МАТАР (12/22-1/19)

Практик ажил хэрэгт таагүй өдөр. Хөндлөнгийн яриа, төлөвлөөгүй аялалууд, гэнэтийн шинэ даалгаврууд танд саад болно. Санхүүгийн байдал муудах магадлалтай. Гэхдээ оройг аз жаргалтай өнгөрүүлнэ. Асуултад хариулах гэж бүү яар. Эцсийн шийдвэр гаргах гэж бүү шамд. Байнгын алдаагаа бүү давт.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр аж ахуйн ажил, чухал яриа хийж, эргэн тойрныхонтойгоо санал солилцоход тааламжгүй. Бусад хүмүүст аливааг батлах гэсэн хүсэл эсрэг үр дүнд хүргэнэ. Бусдад өөрийнхөө саналыг тулгах гэсний хэрэггүй. Учир нь шинэчлэл болгоныг чинь ойр орчныхон ойлгон хүлээж авахгүй.


ЗАГАС (2/19-3/20)

Шургуу, довтолгоонд бэлэн байх, эрүүл, тооцоотой байх өдөр. Шинэ ажлаа эхлэх цаг болсон байна. Хуримтлагдсан энергиэ зарцуулах шаардлагатай байна. Эс тэгвээс тэр таныг хэдэн хэсэг болгон хаях болно гэдгийг од эрхэс зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү