Хэтрүүлж уухын хохирлыг харуулсан зурагтай дарс худалдаанд гарчээ

Хэтрүүлж уухын хохирлыг харуулсан зурагтай дарс худалдаанд гарчээ


8 жил

Y&R Russia архи дарс хэтрүүлэн уувал ямар хохиролтойг дүрсэлсэн зурагтай дарс зарж эхэлсэн тухай Спутник мэдээллээ.

“Ёроолыг нь Битгий Шавхаарай” нэртэй энэ аянг Оросын дарсны хамгийн том нийлүүлэгч Simple Wine санаачлан зохион байгуулж байна.

Аян архи дарсыг хэтрүүлэн, хариуцлагагүй уухын үр дүнг харуулсан картүүн дизайнтай 1.000 дарсны шил гаргажээ. Жишээлбэл, нэг шилний дизайн хэтрүүлж уугаад машины осолд  хүргэсэн зан төлөв гаргахаас өмнө ууж байгаагаа таашааж буй хосуудыг харуулсан байв.

“Оросууд архи дарс яаж уухаа хэлүүлээд байх дургүй хүмүүс” гэж Simple Wine-ий орлогч захирал Анатоли Корнеев хэлжээ

 “Гэхдээ энэ арга хүмүүсийн сонирхлыг өдөөсөн бас тэднийг зөвлөгөө авахгүйгээр бодоход хүргэж байсан” гэж дурдсан байв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү