Словений философич Славоя Жижек Италийн Линано хотоос ‘бодлын адал явдлыг тэмдэглэн өгдөг’ Хэмингуэйн Шагналын эзэн болжээ. Энэ тухай Италийн хэвлэлээс Лхагва гарагт мэдээлэв.
“Философийн Элвис”, “Дэлхийн хамгийн аюултай философич” гэж нэрлэгддэг Словений Хегелч, Марксист философичийг ‘хамгийн их бодол өдөөгч, модерн соёл ба эдийн засгийн хамгийн оригинал шүүмжлэгч’ гэж шагнал өгөхөөр болсон байна. Тэр Британий зохиолч Задди Смит, Италийн псиоаналитикч Массимо Рекалкати, Италийн гэрэл зурагчин Нино Милиори нарын хамт 6-р сарын дундуур шагналаа авах болжээ.
‘хамгийн их бодол өдөөгч, модерн соёл ба эдийн засгийн хамгийн оригинал шүүмжлэгч’
Шүүгчид Жижекийн ном, тоолж баршгүй нийтлэл ба ярилцлага, Žižek! and The Pervert's Guide to Cinema филмийг онцлосон тухай Италийн Приморский Дневник сонин мэдээлжээ.
Энэ шагналыг Нобелийн шагналт, зохиолч Эрнест Хэмингуйэгээр нэрлэгджээ. Шагналыг Линоно хот Венец-Гиүлиа хоттой хамтран олгодог байна.