Синхуа агентлагийн мэдээлсэнээр ирэх жилийн зун шинэ салбар үйл ажиллагаагаа 100 олон улсын оюутны хамтаар эхлүүлнэ. Түүнчлэн Бээжингийн их сургууль байгуулагдсаны 120 жилтэй давхцах аж.
“1818 онд Хятадад байгуулагдсан анхны сургууль Ин Ва их сургуулийг Британий даалгавраар байгуулж байсан. Одоо 200 жилийн дараа Хятадын их сургууль Британид нээгдэх гэж буй түүхэн цаг үе боллоо” гэж сургуулийн захирал хэлжээ.
Хятадын хэвлэлийн мэдээлсэнээр Оксфорд дахь кампус Хятад ба олон улсын оюутнуудыг хоёр жилийн мастерын хөтөлбөрт сургах аж. Сургалтын төлбөр одоогийн байдлаар тодорхойгүй байна. Бээжингийн бизнесийн их сургууль нь жилийн 8.685 долларын төлбөртэй байдаг.