Английн таблойд сэтгүүл Daily Mail шүүхийн шийдвэрээр Мелани Трампад 3 сая долларын төлбөр олгох болжээ. Ерөнхийлөгч Трампын эхнэр Daily Mail өөрийх нь тухай гүтгэсэн мэдээлэл хэвлэсэн гэж шүүхэд өгөөд байв.
Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Daily Mail Трампын гурав дахь эхнэрийг эскорт үйлчлэгч байсан гэж нарийн дитайлтай бичсэн байна. Өмгөөлөгчид Мелани Трампыг эскорт үйлчлэгч байгаагүй гэж тэдний мэдээллийг үгүйсгэжээ.
Трампын хуулийн баг тэр дороо хөдөлж, Daily Mail-ийг Их Британи, Америкийн шүүхэд өгөн, 150 сая долларыг нэхэмжилсэн.
“Хатагтай Трампын тухай мэдээллүүдийг үнэн биш гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна” гээд Мелани Трампаас уучлал гуйсан мэдэгдэл хийсэн байв.
Худал мэдээллээрээ зартай Лондоны Daily Mail 1896 онд байгуулагдсан. Элтон Жон, Дианна Ригг, Ж.К.Роулинг зэрэг одууд тэднийг шүүхэд ялж байлаа.