Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа...

Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа...


8 жил

Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой байдаг шиг аав хүн болгон ижил төрөхгүй. Гэхдээ аав гэдэг хүн архичин байна уу, албан тушаалтан, босс байна уу гэдэг нь огт хамаагүй хажууд байх сүр бараа нь л бидэнд эрдэм, эсвэл алдаа оноог дэнслэх гол утга учир нь болох юм болов уу гэж бодох юм. Энэ бодол минь та бүхэнд ямрыг мэдэхгүй ч миний хувьд хамгийн үнэтэй боловч хэзээ ч биелэшгүй бодол юм.

Хэрэв ид шид гэж байдаг бол аавыг минь надад эргүүлээд өгөөч гэж даварсан зүйл гуйхгүй ээ. Харин аавыг минь хэсэг хором согтуу байдалтай зээлчих. Би зүгээр л үүрээд хэсэг алхмаар байна гэж хүсэхсэн. Хайртай аавыгаа алдсан хүн болгон л ингэж боддог байх гэж бодож байна. Аавыгаа архичин ч бай, гуйлгачин ч бай, аль эсвэл өвчтэй байг хамаагүй хамгийн гол нь амьд сэрүүн цагт нь хайрлаарай л гэж хэлэх байсан. Арга ядсан үедээ хүн “Аавыгаа согтуу байхад нь үүрээд хэд алхах минь яав даа” гэж харамсдаг юм даа гэж хэлэх байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү