Даваа гарагт Британий Вог шинэ эрхлэгчээрээ Эдуард Эннинфулыг сонгосон тухай зарлалаа. Энэ бол Британий Вог эрэгтэй эрхлэгч сонгож байгаа анхны тохиолдол.
Супермодел Наоми Кампбеллын сайн найз Эннинфул сэтгүүлд 26 жил ажилласан Александра Шулманыг орлох боллоо.
Загварын ертөнцийн шилдэг стилистүүдийн нэг Эннинфул Ганад төрөөд, Лондон хотод өсчээ. Тэр 16 настай байхдаа моделоор ажиллаж эхэлсэн. Удалгүй Эннинфул 1991 онд 18 настайдаа i-D сэтгүүлийн эрхлэгч болсоноор салбартаа хамгийн залуу эрхлэгч болж байв.
Тэр Итали, Америкийн Вогуудад ажилласан туршлагатай. 2011 оноос W сэтгүүлийн бүтээлч захирлаар ажиллаж байв. Эннинфул ажлуудаас сонирхоно уу.