Пхеньяны Кора зочид буудал бол ихэр цамхаг бүхий алдартай зочид буудал бөгөөд долоон сар хаагдсаны эцэст нээгдлээ. Зочид буудлын өрөөнүүд өөрчлөгдөөгүй ч эхний гурван давхарын загварыг хувиргажээ.
Зочид буудал руу орох хүмүүс одоо илүү гэгээлэг бөгөөд цаг үеийн загвар угтдаг болсон байна. Буудал одоо өмнөх Зөвлөлтийн маягийн хэв маягаасаа нэлээд өөр болжээ.
Кора зочид буудлыг 1985 онд Хойд Солонгосын хүч бас модернизацийг илэрхийлсэн билэг тэмдэг болгохоор барьжээ.
Элитүүд, гадаадын бизнесменүүд, дипломатууд зэрэг Корагийн өндөр үнийг төлж дийлэх хүмүүс энэ буудалд уулздаг байна. Буудал нийслэл хотын гол галт тэрэгний буудлын ойролцоо байрлалтай.