Итали Америкийн Үберийг хориглолоо

Итали Америкийн Үберийг хориглолоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Италийн такси жолоочдын холбоо Америкийн Үберийг шударга бусээр өрсөлдсөн гэж шүүхэд өгөөд байсан ба шийдвэр холбооны талд гарчээ. Ингэснээр Америкийн Үбер Black, Lux, Suv, X , XL, Select машинуудаараа ямар ч үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй болсон. Шүүхийн шийдвэрээр Үберийг Итали улсад зар сурталчилгаа явуулах  боломжгүй боллоо.

Шүүх Үбер 10 хоногийн дотор шийдвэрийг биелүүлэх ёстой гэжээ. Хэрэв шүүхийн шийдвэрийг зөрчин, үйл ажиллагаагаа үргэлжлүүлвэл өдөр бүх 10.000 евро төлөх ёстой болсон тухай La Repubblica мэдээлжээ.

©AP Photo

Үбер харин шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн ба шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү