Алибаба Хятадын усны нөөцийг хамгаалахын тулд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Ням гарагт Алибаба Ханчжоу хотод усны нөөцийн хамгаалалт ба ногоон хөгжлийн уулзалтын үеэр хамтрах эвсэл байгуулсан байна. Энэ эвсэлд Алибабагаас гадна Хятадын Байгалийн Найзууд, Нийтийн ба Байгаль Орчны Хэргийн Интститүт, Ногоон Хунань, Бээжингийн Ногоон Байгууллага нар нэгджээ.
Алибаба Ногоон Хунань нар хамтран гол хамгаалалтын төв барина гэдгээ зарласан байна. Тэд хамтран 2.000 хүмүүсийг гурван жилийн турш Хөх Мөрний Хөндийд усны нөөцийг хамгаалах, шинжлэх ажилд татахаар болсон аж. Ийм төрлийн ажил хийдэг хүмүүсийг Хятад улс өнгөрсөн оны 12-р сараас эхлэн томилсон. Тэд нөөцийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах зэргийг хариуцан ажиллахаар болжээ.