Тунисын шүүх Британий DJ Dax-д Муслим залбирлын аяаар хийсэн ремикс дуу тоглосны улмаас нэг жилийн ял оноолоо.
Өнгөрсөн 7 хоногт Тунисын Хамматет тосгонд сетээ тоглоод буцсаны дараа түүнд ‘нийтийн өмнө зохисгүй үйлдэл хийсэнд зургаан сар бас нийтийн моралийг доромжилсон гэж зургаан сар’-ын ял оноосон байна.
DJ Dax-ийн Исламын залбирлын аяаар хийсэн ремиксээ тоглож буй видео Ням гарагт цацагдсаны дараа сошиал медиад маргаан дэгдээд байв. Даваа гарагт Тунисын захиргаанаас түүний тоглосон шөнийн клубыг хаасныг зарлажээ.
DJ Dax “Миний тоглосон хөгжмөөс болж доромжлуулсан байх магадлалтай хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна” гэж бичсэн байв. Фестивалын зохион байгуулагчид ч “DJ Dax таны уурыг хүргэх эсвэл доромжлох зорилготой байгаагүй шүү” гэж фейсбүүкт уучлал хүсэн бичжээ.
Тунисын Шашины Хэргийн Яамнаас гадаадын хөгжимчид тоглолтоо хийж байхдаа дотоодын үнэмшлийг хүндлэх ёстой, “Тунисчуудын санаа бас шашины зарчмуудыг өдөхийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
DJ Dax J Тунисын шоронд үнэхээр ял эдлэх эсэх нь тодорхойгүй байна.