Осло хотын Хилле Мелбе сэтгэцийн төвийн өвчтөнүүд зүлэг мод, цэцэрлэгтэй барилгад байрладаг боллоо. Осло хотын Хилле Мелбе студи барилгын загварыг гаргажээ.
Осло хотын Өмнөд хэсгийн Дүүргийн Сэтгэцийн төв сэтгэл зүйн хувьд эмзэг өвчтөнүүддээ аль ч талаараа аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд халуун дулаан дизайн, таатай уур амьсгалтай гаднах талбай шаардлагатай гэдгийг бодсон байна.
Барилгын архитекторууд Dezeen-д хэлсэнээр сэтгэцийн төвийн талбай нь дэлгүүр, нийтийн тээвэр зэрэгтэй ойрхон байгаагаараа онцлогтой. “Бас барилгын ард цэцэг мод, амьтантай ногоон талбай байгаа учраас байгальтай ногоон орчин болсон. Энэ талбай эмчилгээний нэгэн хэсэг” гэжээ.
Норвегийн нийслэл хотын өмнө зүгийн Мортенсрудын талбайн ард баригдсан төсөл үйлчилгээ ба өвчөтнүүдийн сууц гэсэн хоёр хэсгийг холбожээ. Тэднийг тойроод цэцэрлэг байрлах аж.
Хилле Мелбе рүү ороход шууд ногоон зүлэг, цэцэрлэг угтсанаар тухайн хүний сэтгэлийг төвөгшөөхгүй бас дарамт учруулахгүй гэж үзжээ.
Цэцэрлэгүүд зарим хэсгээрээ нүхтэй дээвэр дор учраас эмчилгээний орон зай болж, өвчтөнд амрах бас завсарлага авах боломжийг өгч буй.
Өрөөнүүдийн цонх харьцангуй том байгаа нь хүнийг гадаад орчноос тусгаарлахгүй бас хөндийрүүлэхгүй байх зорилготой.