Кендрик Ламарын шинэ цомог 4 хоногийн дараа гарна

Кендрик Ламарын шинэ цомог 4 хоногийн дараа гарна


8 жил

Олны хүлээлтийг үүсгээд байгаа Кендрик Ламарын шинэ цомог энэ сарын 14-нд гарах гэж байна. Цомог 4-р сарын 4-нд гаргахаар товлогдож байсан ч хойшлогдоод байсан.

Шинэ цомгийн тухай мэдээлэл Itunes-д цомгийн урьдчилсан захиалга нээгдсэний дараа гарсан. 14 дуутай шинэ цомгийн тухай тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд Itunes-д ALBUM нэртэй хар ковертойгоор тавигджээ.

Ламарын саяхан гаргасан HUMBLE дуу цомгонд багтжээ. Түүний шинэ цомог 2015 оны Граммигийн ялагч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан  To Pimp a Butterfly-ийн дараа гарах гэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү