18-25 насны охид бүсгүйчүүд нь хашир суугаагүй байдаг

18-25 насны охид бүсгүйчүүд нь хашир суугаагүй байдаг


8 жил

Эмэгтэй хүний жолоо барих чадвар наснаас нь хамаардаг гэнэ. Тухайлбал, 18-25 насны охид бүсгүйчүүд нь хашир суугаагүй байдаг учраас өөрт нь ямар нэг муу зүйл тохиолдоно гэж даанч боддоггүй аж. Тиймээс барагтай бол дүрэм журам дагахгүй. Болж өгвөл сиймхийгээр дүрэм зөрччих санаатай байдаг гэнэ. Гэхдээ энэ насны эмэгтэй жолооч нарын хувьд сээтэгнүүр зан нь чангааж, залуусыг харж нүд унагахдаа осол гаргах нь байдаг аж.

Эмэгтэй жолооч нар 35-40 настай болоод ирэхээрээ л намба сууж эхэлнэ. Энэ намба, тайван байдал нь хэтэрвэл бишдэх нь тэр. Хажуугаар яваа жолооч нарыг сандаргана. Хамгийн их осол гаргадаг насныхан бол 40-45 насныхан. Гэрлэн дохионы ногоон нь асчихвал огцом тоормос гишгэнэ. Ингэснээр ард нь яваа машинууд мөн л огцом үйлдэл хийхэд хүрнэ. Эсвэл зөвшөөрөөгүй гэрлээр уулзвар руу эргэдэг гэнэ.

Энэ насны эмэгтэй жолооч нарт аль болохоор саад болохгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хичээгээрэй. Хажуугаар нь салхи шиг сүнгэнээд өнгөрөх машинуудын дунд тэд барьц алдаж, уулзварын голд тоормос гишгээд хөдөлгөөн бөглөх тохиолдол цөөнгүй гаргадаг гэнэ. Хашир нь дэндчихсэн эмэгтэй жолооч нар 45-50 насныхан л байдаг гэнэ. Сандрах зүйл байхгүй, бусдыг харж нүдээ унагаж, анхаарлаа сарниулахгүй. Зөвхөн урд замаа хараад л машинаа хөдөлгөөд л явдаг, тэд. Харин ч хөдөлгөөн бүрээ урдчилан төлөвлөдөг. Төлөвлөгөө нь дандаа нөөцтэй. Тухайлбал, гэрлэн дохио зогсохыг хориглоогүй байсан ч хурдаа хасчихдаг гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү