Эдисон оюун ухааны хомсдолтой байжээ

Эдисон оюун ухааны хомсдолтой байжээ


8 жил

Нэг өдөр бяцхан Томас багшаасаа ээждээ захиа авчирлаа. Ээж нь захиаг задалж уншаад уйлж, хүүдээ "Танай хүү бол суут ухаантан, тиймээс манай сургууль танай хүүг сургах боломжгүй. Энд танай хүүгийн мэдлэгт хүрч зааж сургах чадвартай багш нар байхгүй тул та бүхэн өөрсдөө хүүгээ сургана уу” гэж уншиж өглөө.

Олон жилийн хойно Эдисон хуучин бичиг баримтуудаа үзэж байгаад тэр нэгэн захиаг олж аваад уншиж үзэхэд "Танай хүү оюун ухааны хомсдолтой тул бид танай хүүг цаашид сургах боломжгүй " гэсэн үгтэй захиа байжээ.

Үүнийг агуу Эдисон уншаад хэдэн цагийн турш уйлж байгаад тэмдэглэлийн дэвтэртээ "Томас Алва Эдисон бол оюун ухааны хомсдолтой хүүхэд байсан боловч агуу ээжийнхээ хүчинд эрин зууныхаа агуу эрдэмтэн болсон хүн юм” хэмээн бичиж үлдээсэн байна.

Эх хүний агуу хайраар бүтээгдсэн агуу гайхамшгийн нэгэн жишээ энэ билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү