Бритней Спирс ирэх 7-р сарын 3-нд Израйлийн Тел Авивд тоглолтоо хийхээр товлож байлаа. Энэ өдөр Израйлийн Хөдөлмөрийн намын даргын анхан шатны сонгууль болох байжээ.
Jerusalem Online Бринтейгийн нэрийг албан ёсоор бичээгүй ч Тел Авивын Яркон Паркад “томоохон үйл явдал” тохиох учир сонгууль 7-р сарын 4-нд болох тухай бичсэн байна.
Өнгөрсөн хэдэн сард Израйльд болох концертууд Палестиний асуудлын улмаас маргаан дагуулаа. Пинк Флойдын Рожер Уотерс The Chemical Brothers-ийг Израйльд хийх тоглолтоо цуцлахыг уриалаад байв.
Radiohead энэ зун Тел Авивд хийх тоглолтынхоо тухай саяхан зарласан юм.