Ярьдаг хаски Мишка нас баржээ


7 жил

Алдарт ‘ярьдаг’ нохой, Интернетийн од Сибирийн хаски Мишка нас барсан тухай эзэн нь Лхагва гарагт Фейсбүүк хуудастаа мэдэгджээ. Мишка нохой 14 наслажээ.

Түүний 2008 онд эзэн Матт Гардеадаа I love you гэж хэлж байгаа Youtube видеог 100 сая удаа үзсэн.

Мишка нохой Гардеагийн Youtube хуудасны 700 гаруй видеонд гарсан төдийгүй Америкийн хэд хэдэн телевизийн шоунд оролцож байв.

Матт Гардеа нэг сая лайктай Mishka The talking Dog хуудаст түүнийг нас барсан тухай “Мишкагаа нас барсан гэж хэлж байгаад би гунигтай байна. Тэр маань эцсээ хүртэл хүчтэй байсан бөгөөд тайван явлаа” гэж бичжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү