Санкт-Петербург хотод 3 өдрийн гашуудал зарлаад байна

Санкт-Петербург хотод 3 өдрийн гашуудал зарлаад байна


8 жил

 

Санкт Петербургийн метронд болсон дэлбэрэлтийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 11-т хүрээд байна.  Харин 45 хүн  гэмтэж  шархдан  эмнэлэгт хүргэгджээ.  ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос террорист халдлага  гэсэн  зүйл  ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байна.  Санкт-Петербург хотод  өнөөдрөөс эхлэн 3 өдрийн  гашуудал  зарлалаа.  

Энэ тухай тус хотын захирагч  Георгий  Полтавченкогийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Андрей Китиов  мэдэгдсэнийг  "Риа  Новости" мэдээлжээ. Москвагийн цагаар 02,25 минутад Петербургийн  метронд  дэлбэрэлт  үйлдсэн  террористыг хэн  болохыг  урьдчилсан байдлаар  тогтоогоод  байгааг  хотын хууль сахиулах  байгууллагын   эх  сурвалж   мэдээллээ.  Сэжигтэн нь дундад  Азиас гаралтай  хүн бөгөөд Сирийн зэвсэгт  дайчидтай  холбоотой байсан гэж хэлсэн байна.

АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд  Трамп  ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир  Путин  руу утсаар  ярьж, Петербургийн  метронд  террорист халдлага  гарч олон хүн амь насаа алдсанд  эмгэнэн  гашуудаж  байгаагаа илэрхийлсэн  аж.  Ер нь  шуурхай мэдээнүүд  цаг минут  тутамд  ирсээр  байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү