Сүүлийн хоёр жилд Америкт орон гэргүй, өлсгөлөн болох нь ялангуяа орлого багатай ангиудын асуудал болсон тухай шинэ санал асуулгыг Gallup гаргажээ.
Орлого доогуур дундаж Америкчуудын 67 хувь орон гэргүй, хоолгүй өлсгөлөн болох тухай сэтгэл зовнидог гэж хариулсан аж. Харин нийт Америкчуудын 47 хувь нь дээрх хоёр үгийн тухай сэтгэл зовнидог гэж хариулсан байна. Энэ тоо 2004 онд 35 хувь, 2011 онд 45 хувь байжээ.
Gallup энэ жилийн санал асуулгын хувь өндөр гарсан шалтгаан нь эрүүл мэндийн даатгалгүй болохвий гэсэн айдастай холбон тайлбарлажээ. Хэрэв Трампын эрүүл мэндийн бодлого биелэгдвэл олон сая Америк ойрын хэдэн жилдээ эрүүл мэндийн даатгалгүй болно.
Дунд анги нь эрүүл мэндийн даатгалаа алдахыг, доод анги нь хоол унд, орон гэргүй болохыг тулгарч байгаа асуудлаараа нэрлэсэн байв. Түүнчлэн орлого багатай Америкчууд гэмт хэрэг, хүчирхийлэл, эрүүл мэндийн даатгалыг асуудлаар сонгосон байжээ.