3D  оёдлын машин

3D  оёдлын машин

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Kniterate гэх 3D оёдлын машиныг хэрэглэхийн тулд та онлайнаар хувцасныхаа загварыг гаргаад 3D принтерийн товчлууран дээр дарахад л хангалттай гэнэ.

Оёдлын машины ирээдүйн эхлэл болсон Kniterate одоогийн байдлаар худалдаанд гараагүй.

Эхлээд та хүссэн загвараа компьютерчлагдсан аппликейшинд зохиогоод, машин руу явуулна. Үүний дараа аппликейшинээс өгөх оёдол, нэхмэлийн сонголтоор  таны хувцасыг машин принтерлэнэ.

Kniterate-ийн үүсгэн байгуулагч Жерард Рубио  хувцас загварын оюутнууд хуучны оёдлын машинтай ажиллахад хүндрэлтэй байгааг хараад машинаа зохиох  сэдэл төржээ.

Жерардын машины онцлог бол компьютерын хяналттай ба хувь хүн, студи эсвэл гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой үнээр зарагдахад байгаа аж.

Бүх Зураг ©Design Boom

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү