Хорт хавдарын эсийг устгах арга нээжээ

Хорт хавдарын эсийг устгах арга нээжээ


8 жил

Израйлийн Тел Авивын их сургууль натурал уургууд хорт хавдарын эсийг устгаж чадахыг батлажээ. Судалгандаа тэд хүний биеийн боловсруулдаг гурван уураг хуваагдаж байхдаа өөрчлөлтөнд орон, үржиж буй хавдарын эсүүдийг өөрөөр нь устгуулдагийг нээсэн байна. Ингэхдээ эрүүл эсүүдэд нөлөөлөхгүй байгааг ажиглажээ.

Судалгааны баг эдгэрэх боломжгүй гэсэн хулгана бас хүний хавдарын эсүүдэд уургийн туршилтаа хийсэн аж. Жишээлбэл, хөхний хорт хавдартай хулганд туршилт амжилттай явагдсан байна.

©NBC news

 “Бидний нээсэн механизмаар бол хорт эсүүд хурдан үржих тусам устах байдал нь илүү хурдан бас илүү нөлөөтэй байдаг. Бидний гаргасан механизм уламжлалт химийн эмчилгээний нөлөөнд автдаггүй илүү хүнд хорт хавдаруудад тохиромжтой байх магадлалтай” гэж судалгааг ахалсан Тел Авивын их сургуулийн профессор Малка Кохен Армон хэлжээ.

Тиймээс шинэ туршилтыг эмчилгээнд хариу үзүүлддэггүй, амь гарах магадлал 7 хувьтай нойр булчирхайн  зэрэг хавдаруудын эсрэг хэрэглэгдэх боломжтой гэж одоохондоо харж байна.

Судалгааны баг нээсэн аргаа эмнэлэгийн салбарт оруулахын тулд, үргэлжлүүлэн ажиллах ёстой гэдгээ тайлбарлажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү