Газраас дээш бус, сансараас доош өлгөгдсөн барилга

Газраас дээш бус, сансараас доош өлгөгдсөн барилга

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Cloads Architecture Office архитектурын компани дэлхийн хамгийн өндөр барилгыг газраас дээш бус, харин сансараас доош астеройдоос өлгөж барих саналыг дэвшүүлжээ. Ингэснээр хүмүүс  тэнгэрээс доошоо шүхрээр бууж газарт хүрнэ гэсэн үг.

Нью Йоркийн Cloads Architecture Office энэхүү Аналемма Цамхагийн планыг зурсаны зорилго бол “тэнгэр тулсан өндөр барилгуудын төрлийг шинэчлэх” аж. Тэдний планаар бол Аналемма Цамхаг дэлхийг тойрон эргэж буй астеройд буюу жижигхэн гаргаас залгавар болж, тэнгэрээс доош байрлах юм.

Цамхагийн цонхнуудын хэлбэр бас хэмжээ нь түүний өргөнөөс хамааран, агаарын давхарга ба температурт тааруулан, өөрчлөгдөнө. Цамхагийн оргил цонх бол тропосферээс дээшлэх учраас өдөрт 40 минутын нарны гэрэл л үзэгдэх боломжтой.

Астеройдуудыг ашиглана гэдэг уран зөгнөл байхаа болисон. НАСА гэхэд 2021 онд астеройд барих ажиллагаа хийхээр товлосон.” гэж компаний архитекторууд хэлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү