Өнөөдөр цагаан нохой өдөр

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

Өнөөдөр аргын тоолын гуравдугаар сарын 24. Билгийн тооллын 26. Шидийн барилдлагатай цагаан нохой өдөр. Өглөөний нар 06:47 минутад мандан, 19:07 минутад жаргана. Энэ өдөр хонь, бич , тахиа жилтний үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаарай. 

Энэ өдөр аливаа санасан үйл сэтгэлчлэн бүтмүй. Худалдаа наймаа хийх бүтээл туурвихад өлзийтэй сайн. Мод таслах, тангараг үүсгэхэд муу. 

Өдрийн сайн цаг нь бар, луу, морь, бич, тахай, гахай болой. Алс газар одогсод хойт зүгт мөрөө гарга. 

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээн зурхайн толинд буужээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү