Хятадад Америктай худалдааны дайн хийх хүсэл байхгүй

Хятадад Америктай худалдааны дайн хийх хүсэл байхгүй


8 жил

Хятадын ерөнхий сайд Ли Кицян Америктай худалдааны дайн хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийллээ. Хэрэв хоёр улс худалдааны салбартаа харилцаа муутай байвал Америкийн фирмүүдэд аюултай тухай Ли Кицян дурджээ. Түүний хэлсэнээр хоёр улс ажил, гадаад худалдаа, аюулгүй байдал зэрэг чухал сэдвүүд дээр нийтлэг сонирхолтой. Түүнчлэн өнгөрсөн жил Хятадтай хамтран хийсэн худалдаа, хөрөнгө оруулалт Америкт нэг сая ажлын байр бий болгосон гэжээ.

Бээжинд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ли Кицян Дональд Трамп Хятадын “Нэгдмэл Хятад” бодлогыг баримтлахаа амалсан учир хоёр улсын хамтын ажиллагаанд эерэг төлвийг бий болгож байгаа аж.

Дональд Трамп Си Жинпинтэй ирэх сард уулзалт хийхээр товлосон.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү