"Кихот ноён”жүжгийг энэ сарын 16-нд тоглоно

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд Шекспирийн "Гамлет", Гётегийн "Фауст", Сервантесийн "Кихот Ноён" багтдаг. Тэгвэл алдарт "Кихот Ноён" жүжгийг энэ сарын 16-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглохоор болжээ. 

"Кихот ноён" роман нь бичигдэж, хэвлэгдсэн цагаасаа эхлэн алдаршиж, дэлхий дахины уран зохиолын санд Испани ард түмний оруулсан хувь нэмэр хэмээн үнэлэгдэх болсон төдийгүй хэвлэгдсэн тоогоороо "Библи" судрын дараа орох гайхамшигт бүтээл .  

 Монголд ДБЭТ-т Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагвын найруулгаар бүжгэн жүжиг болгон тоглосон түүхтэй.  "Кихот ноён" зохиолоо Мигель Де Сервантас 1605 онд бичиж хэвлүүлж байсан бол 2008 онд орчуулагч Н.Пүрэвдавга орчуулснаар Монголд анх удаа УДЭТеатрт драмын жүжиг хэлбэрээр тавьсан юм. Жүжгийг УДЭТ-ын найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж УДЭТ-ын үе үеийн чадварлаг жүжигчид тайзнаа амилуулсан. Дэлхий дахинаараа андахгүй хэрмэл хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын дүрд УДЭТ-ын жүжигчин МУГЖ Б.Жаргалсайхан, жүжигчин СТА Г.Амгаланбаатар нар тоглож байна.

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү