Хятадын мэдээллийн алба Америкийн хүний эрхийн зөрчлийн тайланг гаргалаа

Хятадын мэдээллийн алба Америкийн хүний эрхийн зөрчлийн тайланг гаргалаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Америкийн засгийн газрын жил бүр гаргадаг гадны улсуудын хүний эрхийн зөрчлийн тайланг хүлээн зөвшөөрөхөөс Ираны гадаад хэргийн сайд татгалзаж байна гэдгээ Ням гарагт илэрхийлсэн. Түүний хэлсэнээр Америк дотооддоо ч тэр, олон улсын түвшинд ч тэр хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж байсан тул тэдний тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тухай Тасним мэдээллийн агентлагаас хэлээд байв.

Тэгвэл Америкийн энэ жил гаргасан тайланд хариу болгож Хятадын Төрийн Консулын Мэдээллийн албанаас АНУ-ын 2016 оны хүний эрхийн тайланг гаргажээ. Хятадын алба  “АНУ өөрсдийн аймшигт хүний эрхийн асуудлуудад анхаарал хандуулахгүйгээр, ‘хүний эрхийн бороохой’ гэх нэрийн дор  олон улсуудын хүний эрхийн нөхцөл байдал руу хуруугаа чичилж, буруу өгсөн.” гэж тайлбар өгсөн байв.

“Эрх Чөлөөний Хөшөөний ард хүмүүсийн чихэнд буун дуу мунгинаж, арьсны өнгөөр ялгаварлах, мөнгөний улс төрд эзлэгдсэн сонгуулийн инээдмийн жүжиг нь дордож байхад өөрсдийгөө хүний эрхийн хамгаалагчид гэж нэрлээд байгаа хүмүүс өөрсдийн хүний эрхийн ‘домог’-ийг үйлдлээрээ илчиллээ.” гэж бичжээ.

©Huffinton Post

АНУ шоронгийн хоригдлуудын тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог ба 100.000 Америк хүн бүрд 693 хоригдол оногддог байна.

АНУ шоронгийн хоригдлуудын тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог ба 100.000 Америк хүн бүрд 693 хоригдол оногддог байна. 2014 онд АНУ-д 2.2 сая хүн  шоронд хоригдсон бөгөөд нийт 70 сая Америк шоронд орж байжээ. Гурван насанд хүрэгчид тутмын нэг ямар нэг байдлаар гэмт хэргийн бүртгэлтэй байдаг аж.

Буутай холбоотой гэмт хэргийн тоо ихэссэн тухай тайланд оруулсан байв. Америкт өнгөрсөн жил болсон 58.125 бууны гэмт хэргийн 385 нь олон нийтийн газар болсон аллага бөгөөд үүний улмаас 15.039 хүн нас баран, 30.589 хүн гэмтсэн гэжээ.

©AP

 1983 оноос хойш тогтмол ажилтай хүмүүсийн тоо буурч, орлогын ялгаа ихэссэн ба дундаж ангиийн тоо багасан, доод ангийн амьдралын нөхцөл байдал дордсон төдийгүй Америкт 20 сая гаруй хүний эдийн засгийн чадавхи нь буурчээ.

Америкт 20 сая гаруй хүний эдийн засгийн чадавхи нь буурчээ.

©Getty

Хятадын албаны тайлангаар Америк “мөнгөний улс төр ба мөнгийг гэсэн эрх мэдлийн төлөө  2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийг хянасан”-ы улмаас сонгогчдын улс төрийн эрхэд заналхийлэл учруулсан гэв. Түүнчлэн өнгөрсөн жил АНУ-ын агаарын дайралтууд Сирид 4.568, Иракт 6.127 хүн (2016 онд АНУ Муслимын 7 улсад 26.171 тэсрэх бөмбөг хаясан), 2009 оноос хойш хууль бус дроны ажиллагаа Пакистан, Йемен, Сомалид 800 хүний амийг хөнөөсөн байна.

 ©CNN

Тагнуулын ажилтан байсан Эдуард Снөүдэн АНУ-ын олон улс ба дотоодын асар том хянан цагддаг сүлжээтэй гэдгийг илчилсэн. Энэ сүлжээ олон улсуудын аюулгүй байдалд заналхийлэл болсон зэрэг нийт АНУ-ын 2016 онд гаргасан зөрчлийн тухай 17 хуудас материал Синхуа мэдээллийн агентлагийн сайтанд байна.

©Reuters

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо 2016 оны 8-р сард айлчлал хийж байхад Хятад  “Бидэнд хүний эрхийн нөхцөл байдлаа сайжруулах хүртэл туулах урт зам байна. Гэхдээ зэрэгцээд бид сүүлийн хэдэн жил маш их ахиц гаргасан.” гэж хүний эрхийн зөрчил, асуудлаа хүлээн зөвшөөрч  байсан бол Америкийн талаас хүний эрхийн нөхцөл байдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү