Дархчуудын дунд уралдаан зарлажээ

Дархчуудын дунд уралдаан зарлажээ


8 жил

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” уралдаан зарлажээ.

Алт, мөнгийг дангаар нь буюу хослуулан урласан бөгж, ээмэг, хүзүүний зүүлт гэсэн гурван төрлийн бүтээлээр дээрх уралдаанд оролцох боломжтой. Шилдэг бөгж, ээмэг, хүзүүний зүүлт гэсэн ангилалаар ялагч тодруулахаас гадна 25 наснаас доош оролцогчдын дунд шилдэг залуу уран дархныг шалгаруулна хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.

Бүтээлүүдийг өвөрмөц байдал, шинэлэг санаа, зах зээлд бодитоор үйлдвэрлэх, түгээмэл зэргийг харгалзан үнэлэх бөгөөд ирэх гуравдугаар сарын 24-нд аваргуудыг тодруулахаар болжээ. Оролцогч бүртгүүлснээс эхлэн бүтээлээ хийж  байгаагаа  зургаар баталгаажуулан оролцох бөгөөд хүлээж авах эцсийн хугацаа гуравдугаар сарын 15.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү