Улс төр загвар хоёр огтолцсон нь

Улс төр загвар хоёр огтолцсон нь

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Balenciaga бренд өнгөрсөн сарын Хавар/Зуны 2017 шоундаа Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч байсан  Берни Сандерсын хувцаслалтын хэв маягийг шингээсэн гурван коллекцоо толилуулжээ. Моделууд Берни Сандерсын сонгуулийн логотой хүрэм, цамц, алчууртай алхсан байна.

©Getty

 Социалист улс төрч, өнгөрсөн Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Хиллари Клинтонтой цуг дэвшсэн Сандерс залуусын хүчтэй дэмжлэгийг аваад байсан бөгөөд ийнхүү түүний имижийг Balenciaga брендийн дизайнер Демна Гвасалиа коллекцдоо тусгажээ.

©Getty

Сандерсын сонгуулийн лого

Тэгвэл  өмнөх тэргүүн хатагтай Мишелл Обамагийн хувцасыг урлаж байсан дизайнер Софи Теалле ерөнхийлөгч Дональд Трампийн эхнэр Меланид үйлчлэхгүй гэдгээ албан ёсны захиандаа шулуухан хэлээд авсан. Цаашлаад дизайнер Марк Жейкобс ч мөн Доналд Трампад үйлчлэхээс татгалзаж байгаа тухайгаа дурдсан ба ийнхүү улс төр загвар хоёр эсэргүүцэл, дэмжлэгээр огтолцжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү