Сирийн дайнаас сэдэвлэсэн инсталлац Дрезден хотод бослоо

Сирийн дайнаас сэдэвлэсэн инсталлац Дрезден хотод бослоо


8 жил

Германы Дрезден хотын төвд Сирийн дайны үеэр Алеппогийн гудамжинд мэргэн буудагчийн галаас хамгаалах гэж  босгосон гурван машинаас сэдэвлэсэн сүрреал инсталлацыг Сири-Герман уран бүтээлч, 32 настай Манаф Халбуни босгосон байв. Манаф Халбуни инсталлацаа 1945 оны хоёрдугаар сарын 13-15 хооронд Британи, Америкийн онгоцууд 2.400 ба 1.500 тон дэлбэлэгч бөмбөгийг Дрезден хотод хаяж, 25.000-35.000 энгийн иргэдийн амийг авч одсоноос хойш 72 жил хүрэхээс нэг долоо хоногийн өмнө босгожээ.

©DPA

            Халбунигийн Сири аав Дрезден хотод архитектураар суралцаж байхдаа түүний Герман ээжтэй танилцаж, 1979 онд хамтдаа Сирийн Дамаск руу нүүж, хүүгээ тэндээ төрүүлсэн бөгөөд үзэсгэлэнг зохион байгуулсан Дрезден Кунстхаусын хэлсэнээр уг бүтээл “Ойрхи Дорнод ба Европ хүмүүс ба тэдний нийтлэг хувь тавилангийн холбоо, энхтайван ба ахин бүтээн байгуулалтын найдвар, зовлон зүдрэл, үгээр хэлэшгүй хагацал”-ыг бүтээсэн гэж тайлбарлажээ.

unspecified-5
            Бүтээлийг босгоны дараа анти-Ислам бүлгэмийн 150 гишүүн эсэргүүцэн жагссан ба барууны популист Alternative für Deutschland нам бүтээлийг “Дрездений оршин суугчдыг үл тоосон” утгатай гэж буруутгасныг хотын дарга Дирк Хилберт “барууны популистууд биднийг өнгөрснөө мартуулахыг хүсч байна” гэж анхааруулаад байсан юм.

©Karam Al Asri

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү