Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 минутад АТГ-д хандана. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулах юм байна.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэр "Хууль зүйн сайд Б.Энхбаяр Бодь группээс 1.5 сая ам.долларын авлига авсан. Авлига авахад нь хамт байсан хүн энэ мэдээллийг өгсөн" гэсэн юм.
Энэ талаар Б.Энхбаяр сайд 2026.03.16-нд дараах хариултыг өгсөн.
-Яг хэн энэ мэдээллийг түүнд өгснийг хэлээгүй. Тэр хүн нэрээ нууцлахыг хүссэн тул хэлэхгүй гэв. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Ерөөсөө ийм юм болоогүй. Ийм хүн байхгүй. Ийм мөнгө байхгүй. Өөрөө худлаа гэдгийг нь мэдсээр байж ямар санаа зорилгоор ярьсныг мэдэхгүй.
Энэ хүн орох байх газаргүй болсон. Байж сууж чадахаа больж байх шиг байна. Би сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй гэж үзэж байна. Өнгөрсөн намар, 09.24-нд би "Лхагвын тойм"-д орохдоо тодорхой асуудлууд ярьсан. Тэр үеэр би Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэхээ больсон гэдгээ хэлсэн. Цуг суугаад ярихаар худлаа ярьдаг. Дотор нь хоёр өөр хүн байх шиг байна. Өөрөө өөртөйгөө зөрчилдсөн. Ийм болсон талаар нь би өмнө нь хэлж байсан гэв.
0
0
0
0
0
0