Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ


2 цаг
Ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан  тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү