УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ


2 цаг

Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл түүнд Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 2026 оны гуравдугаар сарын 10-нд хилийн хориг тавьж, шийдвэрлэсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Бортээгийн ордтой холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээлж байв. Прокуророос дээрх хэргийг хянаад мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтад заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашгилах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар өнгөрсөн сард Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн юм.

Харин түүний өмгөөлөгч Ү.Амарбат энэ талаар мэдээлэл өгөхдөө "Нэгдүгээрт, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гарсан. Үүнтэй холбоотой миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалангийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтуудаа гаргаж, хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд оролцож байгаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү