Н.Дөлгөөн: Хотын дарга Х.Нямбаатар БЗД-ийн 500,000 иргэн рүү нуруугаа харууллаа


2 цаг

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар өнөөдөр (2026.03.13) Хотын даргад хандан мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Дөлгөөн “Хотын дарга Х.Нямбаатар  БЗД-ийн 500 мянган иргэн рүү нуруугаа харууллаа. Учир нь, энэ сарын 2-нд НИТХ хуралдаж нийслэлийн төсвийн тодотгол хийсэн. Ингэхдээ зөвхөн Баянзүрх дүүргийн татварын бүрдүүлэлтийг 27.2 тэрбумаар нэмлээ. Үүнийг төвлөрүүлэх ямар ч боломжгүй.

Нийслэл рүү бид энэ жил 214 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн өгөх шаардлага үүсэж байна. Өөрөөр хэлбэл өмнөх жилийнхээс 44 хувиар нэмлээ. Бусад дүүргийнхийг 11-13 хувиар л нэмсэн. Зөвхөн Баянзүрх дүүргийн татварыг 55 хувиар нэмж хоёр хүний асуудлаар 500 мянган хүний ажил, амьдралаар тоглож болж байгаа юм уу?. НИТХ дахин хуралдаж, энэ татварын хэмжээгээ бууруул гэж шаардаж байна. Энэ татварыг нэмээд иргэдийн нуруунд маш том ачааг үүрүүлж байна. Татварын мөнгийг иргэд бүрдүүлдэг шүү дээ.

Баянзүрх дүүргийг хүн ам, газар нутгийн хэмжээгээр СХД-тэй хамгийн ойролцоо гэж үздэг. Тэгэхэд СХД өнгөрсөн таван жилийн хугацаанд 63 тэрбумыг төвлөрүүлж нийслэлд өгсөн. Харин БЗД үүнээс 10 дахин их буюу 741 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү